Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. 

Аяны талаар ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигээс тодрууллаа. 

Тэрбээр: "Хүний эрхийн асуудал бол эрэгтэй хүнд ч, эмэгтэй хүнд ч хамаатай асуудал. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн чиг хандлага

нэгдүгээрт, аль нэг хүйсийг онцлох биш тэгш оролцоо, тэгш эрхийг хангахад анхаарлаа төлөвлөрүүлж байна. 

Хоёрдугаарт, эрэгтэйчүүд рүү чиглэсэн нөлөөллийн ажлууд эрчимтэй хийгдэж байгаа билээ. 

Тухайлбал олон улсад ч, манайд ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж байв. Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийг орхигдуулж ирсэн нь алдаа хэмээн үзэж, эрэгтэйчүүд рүү анхаарал хандуулж эхэлсэн. 

Энэ утгаар манай ЖҮХ-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг эхлүүлж байна. Аль нэг хүйсийг онцлох нь чухал биш. Хүний эрхийн асуудал та бид бүгдэд хамаатай гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой байна." хэмээн ярилаа. 


Аяны хүрээнд зохион байгуулагч талаас хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ухуулга нөлөөллийн ажлууд: 

“Хүндлэл дүүрэн гэр бүл” танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэнэ. (МҮОНТ-ээр 2022.03.08, 2022.03.18-ны өдрүүдэд хүлээн авч үзэх боломжтой)
“Эрэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй тодорхой асуудал” телевизийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. (Ийгл телевизээр 2022.03.17-ны өдөр  хүлээн авч үзэх боломжтой.

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр төлөвлөлт” сэдвээр подкастыг хүргэнэ. Дэлхийн Монголчууд MGL радио (2022.03.05-ны 17:30 цагт)

✔ “Эрэгтэйчүүдийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудын тухай” подкастыг хүргэнэ. Ийгл Радио 91.1-Eagle.mn, Uyanga’s (2022.03.17-17:30)

✔ “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй тодорхой асуудлаар” үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлгийг өрнүүлнэ. 2022.03.04 өдөр 10:00-13:00 цагт хаягаар нэвтрэн орох боломжтой.