“Ethiopian Airlines” компани хариу мэдэгдэл хийжээ

peak.mn
03 сарын 24, 2019

Агаарын тээврийн “Ethiopian Airlines” компани баасан гарагт Нью-Йорк таймс сонинд гарсан мэдээллийг няцаав. Тус сонинд мэдээлснээр, “Boeing 737 Max 8” онгоцны осолд тус компанийн нисгэгчийг буруутгасан байна. 

“Boeing” компаниас санал болгосон болон Холбооны нисэхийн ерөнхий газраас зөвшөөрөгдсөн бүх тусгай сургалтад хамрагдсан туршлагатай нисгэгчид байсан гэдгийг компани дурдаад, “нисэх онгоцны автомат хөдөлгөөн зохицуулах хянах самбар болох “MCAS” систем асуудалтай байсан. Энэ нь сүйрлийн шалтгаан болсон байж магадгүй” гэж мэдэгджээ.  

Нью-Йорк таймс сонины даваа гарагийн мэдээлэлд "осолдсон онгоцны нисгэгч нислэгийн тусгай сургалтад хэзээ ч хамрагдаж байгаагүй тухай" дурдсан байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu

Холбоотой сэдвүүд

онгоц “ethiopian airlines

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.