Асгарсан хоол унд, чанга дуутай тоглоом, замбараагүй хөглөрөх эд зүйлс балчир хүүхдүүдтэй гэр бүлийн хувьд өдөр бүр л тулгардаг асуудал. Эцэг эхчүүдэд амьдралын энэ мэт жижиг асуудлуудаас зайлсхийхийн тулд ямар ухаалаг шийдэл олсныг хүргэж байна.

Хүүхдээ халтирахаас хамгаалж, уландаа зөөлөн резинтэй оймс худалдан авч өмсүүлээрэй. 

Эмийг нь алгасалгүй уулгахын тулд, маркер ашиглан тэмдэглэгээ хийснээр асуудлыг шийдэж болно.

Майхан дотор элс асган тоглуулах нь наранд цохиулахаас хамгаалахаас гадна элсэнд өвс ургахгүй сайн талтай.

Усанд оруулахдаа тоглодог резинэн тоглоомнуудынх нь нүхийг цавуугаар тагла. Энэ нь тэднийг цэвэрхэн байлгаж хөгц гэгч дайснаас хамгаалдаг.

Машинаа жолоодож байхдаа хүүхдэдээ анхаарлаа хандуулахыг хүсвэл, арын суудалд нэмэлт толь байрлуулаарай.

Хүүхэд тань хоолоо үргэлж гадуур нь асгадаг уу? Тэгвэл энэ аргыг туршаад үзээрэй.

Хүүхдүүдээ завгүй, сэтгэл хангалуун байлгахын тулд Cheerio сериалаар хүзүүний зүүлт хийж өгөөрэй.

Хүүхдээ зугаацуулахын тулд зөөврийн лего хайрцаг хийж өгөх нь тэднийг түр ч гэсэн сатааруулах болно.

Хүүхэд тань юу ч идэхийг хүсэхгүй бол жижиг савалгаатай тарагнд модон савх хийн хөлдөөж өгөх нь тэдний дуршлыг нэмэгдүүлж болох юм.

Амттай зууш хийж өгөх өөр нэг арга бол тэднийг жижиг хэсэг болгон хөлдөөх юм. (15зураг)

Хүүхдэдээ өөрийнхөө утасны дугаар бүхий  бугуйвч зүүлгэх нь гэнэтийн байдалд нэн тустай.

Гар аргаар хийсэн савангийн дотор хүүхдийнхээ дуртай тоглоомыг байрлуулсанаар хүүхэд тань гараа угаах гэж догдлох болно.

Хэрвээ хүүхдэдээ утсаа түр өгвөл, нислэгийн горим дээр тавиарай! Ингэснээр дуудлагыг тань авах болон хүсээгүй худалдан авалт хийхээс зайлхийх боломжтой.

Гэрийнхээ шалыг шавхай болон тоос шороо болгохыг хүсэхгүй бол шүршүүрийн малгайг тэрэгнийх нь дугуйнд байрлуулаарай.