Евро Базальт төсөл "2025 оны шилдэг төсөл"-өөр шалгарлаа

Н.Жавхлан
10 сарын 18, 2025

Пи Эм Ай Монголиа Чаптэр олон улсын байгууллагаас Монгол улсад төслийн менежментийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг үнэлэн “Шилдэг Төсөл 2025” шагналыг ТЭСО Индастриал паркийн хэрэгжүүлж буй Евро Базальт төслийн хамт олонд гардууллаа. 

ТЭСО Индастриал Парк Группийн Гүйцэтгэх Захирал С.Бат-Өлзий шагнал авах үеэр төслийн ерөнхий танилцуулгыг хийж, мэдээлэл хүргэлээ. Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Европ стандартын шаардлагад бүрэн нийцсэн, галд тэсвэртэй чулуун хөвөнг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж буй онцлогтой юм.

Холбоотой сэдвүүд

тэсо евробазальт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.