МОСКВА. /АиФ/. Европын хамгийн өндөр настай иргэн Жузеппа Робуччи Италийн өмнөд нутагт 116 насандаа өөд болжээ. Тэрбээр Пожо-Империале хэмээх жижиг хотод байдаг эцэг эхийнхээ гэрт таалал төгссөн байна. Нутгийн оршин суугчид түүнийг Пеппа эмээ хэмээн хочилдог байсан гэнэ.  

Робуччиг нас барсантай холбогдуулан хотын дарга Альфонсо Д'Алоизио эмгэнэл илэрхийлжээ. Жузеппа Робуччи 2012 онд хүндэт цолоор шагнуулж байжээ. Түүнийг оршуулах ёслол болох өдөр хотод гашуудал зарлах аж. 1903 оны 3 дугаар сарын 20-нд төрсөн Робуччи дэлхийн хоёр дайнаас амьд үлдсэн нэгэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг