Өнгөрсөн онд Европын Холбооны орнууд руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон цагаач иргэдийн тоо сүүлийн таван жилд байгаагүй бага хэмжээнд хүрсэн байна. Энэ тухай Европын Холбооны Хил хамгаалалтын газраас мэдээлэв.

2018 онд 150 мянга орчим иргэн хууль бусаар хил давахыг оролдсон нь 2013 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болжээ.

Италийн Засгийн газар аврах завиудыг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор Газар Дундын тэнгисээр дамжин тус улс руу нэвтэрсэн цагаач иргэдийн тоо ихээхэн буурчээ. Харин Испанийн хилийг хууль бусаар давсан цагаач иргэдийн тоо хоёр дахь жилээ дараалан хоёр дахин нэмэгдсэн байна.

"Мөн 2018 онд саатуулагдсан цагаач иргэдийн тоог цагаачлалын хямрал дээд цэгтээ хүрч байсан 2015 оны үзүүлэлттэй харьцуулахад 92 хувиар буурсан" гэж Олон улсын цагаачлалын байгууллагын тайланд тэмдэглэжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/BBC/