Facebook санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахад хориг тавих тухай бодлогодоо нэмэлт өөрчлөлт оруулсанаа зарлалаа. Уг өөрчлөлтийн дагуу 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн криптовалют болоод түүнтэй холбоотой контент бүхий зар сурталчилгааг Facebook –т байршуулахаар болжээ. Гол нь өмнөнь зар сурталчилгаа гаргагч компани зохих журмын дагуу урьдчилан зөвшөөрөл авсан байх ёстой ажээ. Харин ICO-той холбоотой рекламыг урьдын адил хориглосон хэвээр гэв.

Сануулахад Facebook ба Instagram ICO болон криптовалюттай холбоотой зар сурталчилгааг энэ оны 1-р сараас хориглоод байсан билээ.




Эх сурвалж: Крипто доогтэр