Бүлэг дээрэмчдийн нэг FedEx-ийн хуурамч дүрэмт хувцас өмсөж, хүргэлтийн ажилтны дүр эсгэн Нью Йоркийн Брүклин дахь байшинд нэвтэрч буйг хяналтын камер харуулжээ. 

Тэд нийт 130 мянган ам.долларын үнэ бүхий үнэт эдлэл, бэлэн мөнгийг хулгайлсан байна. "Нью Йорк Пост" сонинд хууль сахиулагчдийн мэдээлснээр дээрэмчид даваа гарагийн өдрийн 3 цагийн үед Бэй Риджийн гэрт нэвтэрсэн гэж мэдэгджээ.  

Дээрэмчид уг байшингийн гурван оршин суугчдийг хооронд нь холбон хүлсэн байсан гэнэ. 36 настай эмэгтэй, түүний 75 настай ээж , 81 настай аавыг нь хүлсэн аж. Хүргэлтийн ажилтны дүрээр нэвтэрснээс хэсэг хугацааны дараа цэнхэр цамц, малгай, үүргэвч зүүсэн эр оршин суугчдийн орж гэр доторх хяналтын камерт оршин суугчдын гар хөл, амыг нь скочоор нааж байгаа сэрдхийлгэм дүр зургийг үлдээсэн байна. 

Уг явдлын дараа FedEx албан ёсны мэдэгдэл хийн, болсон үйл явдалтай холбогдуулан хууль сахиулагчидтай хамтарч ажиллахаа мэдэгдэж хохирсон гэр бүлийнхэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.