Финланд улстай хамтран “Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Peak.mn
10 сарын 25, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн хооронд үе тэнгийн дээрэлхлийн эсрэг KiVa хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх тухай гэрээ байгуулагдлаа.

Дээрэлхэл гарсны дараа арга хэмжээ авах төдий бус, дээрэлхэл үүсэхээс урьдчилан сэргийлж, хүүхэд бүрийг хамгаалсан, хүндлэл, ойлголцол, хариуцлагад суурилсан сургуулийн соёлыг төлөвшүүлэх урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байж дээрэлхэл бодитоор буурах юм. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.