Б.Одсүрэн
04 сарын 10, 2018
Финтех гэдэг бол санхүүгийн технологи гэсэн үгийн товчлол юм. Энэ нийтлэлээр бид танд санхүүгийн технологийн салбарын гол ойлголт, тодорхойлолтуудыг өгч, тайлбарлах болно.
Санхүүгийн технологи нь бараа, үйлчилгээний зах зээлд бат бэх байр суурийг эзэлж байна. Өнгөрсөн онд гэхэд финтех хэрэглэгчдийн тоо 22%-иар өссөн. Бүх хэрэглэгчдийн 1/3 нь өдөрт 2 финтех санхүүгийг үйлчилгээг ашигладаг. Ихэнх хүмүүс финтехтэй холбоотой үйлчилгээг өдөр бүр ашигладаг. Гэвч тэд энэ үг чухам ямар утга, агуулгатай вэ гэдгийг тэр болгон мэддэггүй. Үндсэн ойлголтуудыг ойлгож, мэдсэнээр та энэхүү салбарыг ойлгоход хялбар болох юм.
Финтех
Санхүүгийн технологи (финтех) – энэ бол санхүүгийн салбар дахь төрөл бүрийн технологийн шинэчлэл юм. Өдөр бүр санхүүгийн салбарын хүмүүс программистуудтай банкны чанар, үйлчилгээг сайжруулах, илүү хурдан, найдвартай, хямд болгохын тулд сервис дээр ажилладаг. Санхүүгийн зах зээл ашигтай учир өрсөлдөөн ихтэй байдаг. Санхүүгийн үйлчилгээ нь үргэлж өрсөлдөгчдөөсөө түрүүлэхийн тулд шинэ технологийн шийдвэрийг хүсэж байдаг. Үүний тулд дэлхийн тэргүүлэгч банкууд санхүүгийн шийдвэртэй холбоотой стартапуудыг худалдаг авдаг. Мөн тэд финтех төсөл боловсруулдаг тусдаа багийг ажиллуулдаг.
Криптовалют
Криптовалют гэдэг бол банк болон засгийн газрын оролцоогүйгээр хэрэглэгчээс хэрэглэгчрүү шилжүүлэх тоон валют юм. Аюулгүй, хурдан шуурхай. Хамгийн түгээмэл криптовалют бол Bitcoin, Ethereum. Түүнчлэн маш олон тоон валют байдаг. Жишээлбэл, Dash, Litecoin, Ripple.
Биткоин
Биткоин финтех салбарын өнгөрөгч оны хамгийн загварлаг чиг хандлага болсон. Энэ бол хамгийн алдартай криптовалют юм. Олон хүн түүний ирээдүйг маш сайнаар урьдчилан таамаглаж байна. Тэд биткоиныг уламжлалт валютын нэг болж мэднэ гэж үзэж байгаа юм. Хэн ч түүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Гэхдээ Сатоши Накамото дэлхий дахинд банкны болон гуравдагч этгээдийн оролцоогүй төлбөр тооцоо хийх аюулгүй Р2Р санааг авчирсан.
Блокчейн
Блокчейн бол нягтлан бодох бүртгэлийн төвлөрсөн бус систем. Мэдээллийг нэгэн зэрэг хэд хэдэн компьютер дээр шифрлэж, хадгалдаг. Блокчейны системд ямар ч өөрчлөлт хийх боломжгүй.Блокчейн бол зөвхөн финтех салбарт ашиглагдахгүйгээр бидний амьдралын бусад бүхий л салбарт ашиглагдаж болох технологийн шинэчлэл юм. Блокчейн систем ил тод бөгөөд хэн ч ямар ч хүссэн гүйлгээг харах боломжтой. Анхны блокчейныг Сатоши Накомото үүсгэсэн.
Ethereum
Ethereum бол блокчейны бас нэгэн төрөл. Түүний санааг Виталик Бутерин гаргасан. 2013 онд Виталик блокчейн технологийг шинэчлэх санааг гаргажээ. Гүйлгээний хурдыг нэмэх, биткоинтой харьцуулахад нэг секундэд хэд хэдэн гүйлгээ хийх боломжтой. Энэ төслийн хамгийн гол know-how бол ухаалаг гэрээ юм. Блокчейн Ethereum-ийг ашиглан хэрэглэгчид өөрийн төвлөрсөн бус хавсралт үүсгэж, мөнгөө программчлах боломжтой.
Сатааруулсан (хорлон сүйтгэх) шинэчлэл
Сатааруулсан шинэчлэл гэдэг нь санхүүгийн зах зээл дээр бий болж буй технологи юм. Эдгээр технологи нь зах зээлийн үйл ажиллагааны зарчим, үнэ цэнийг өөрчлөх юм. Жишээлбэл, төлбөр төлөлтийн систем болох VISA. Санхүүгийн үйлчилгээний салбарт энэхүү нэр томьёо нь санхүүгийн зах зээлд бүтнээр нь нөлөөлдөг хөгжлийг тайлбарлахад ашиглагддаг.
Регтех
Регтех бол зохицуулах технологи юм. Энэхүү технологи нь санхүүгийн салбарт ажиллаж буй компаниудад туслаж, дүрэм, журмыг дагаж мөрдөх, хуулийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд туслах юм. Регтехийг хэрэглэх гол аргуудын нэг бол мөнгө угаахын эсрэг тэмцэж автоматжуулах (AML, Anti-Money, Laundering) болон үйлчлүүлэгчдийг таних үйл ажиллагааг автоматжуулах (KYC, Know Your Customer) юм.
Insurtech
Insurtech бол фентехийн төрөл зүйл юм. Үүнд шинэ технологиуд даатгалын салбарт хэрэглэгддэг.
Уламжлалт даатгалын компаниуд өдрөөс өдөрт нэмэгдэж буй даатгалын технологийн стартапуудын өрсөлдөөнтэй нүүр тулж байна. Олон шинжээчид яг энэ салбарыг шинэ технологийн хэрэгцээ хамгийн ихтэй байгаа гэж үзэж байна.
ICO (зоосон мөнгөний эхний байршуулалт)
ICO эсвэл зоосон мөнгийг хамгийн эхэнд байршуулах гэдэг нь блокчейн хэрэглэж буй компаниудын хөрөнгө оруулалтын цугларал юм. ICO бол уламжлалт (фиат) валютыг цахим (токен) зоосоор сольж мөнгө цуглуулах арга юм. Компани өөрөө гаргасан токенуудын хэмжээ болон үнийг тодорхойлдог.
Нээлттэй банкинг
Энэ бол санхүүгийн салбарын шинэ концепци юм. Гол санаа нь банкууд бусад компаниудад мэдээлэл өгдөг бөгөөд үүний үндсэн дээр компаниуд шинэ сервис үүсгэх боломжтой юм.
Энэ процесс нь API-аар дамжуулан хийгддэг. Харин хөгжүүлэгчид банкны системийн кодны нэг хэсгийг хүлээж авдаг. Кодыг өөрчилж, нэмэлт болгож, мөн хэд хэдэн кодыг холбосноор шинэ сервис үүсэж байгаа юм.
Роботчилсон зөвлөх
Робот зөвлөх гэдэг алгоритм ба систем. Тэдгээр нь том өгөгдөл дээр суурилан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг. Системийн өгөгдөл нь хөрөнгө оруулаглтын менежерүүдийг орлож өгдөг.
Банкны үйлчилгээ авах боломжгүй иргэд
Энэ тодорхойлолт нь санхүүгийн болон банкны үйлчилгээ авах боломжгүй хүмүүсийг хэлж байгаа юм. Төрөл бүрийн финтех компаниуд хүн амын энэ төрлийн бүлэг хүмүүсрүү чиглэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилладаг.
Санхүүгийн оролцоо
Санхүүгийн оролцоо гэдэг бол санхүүгийн үйлчилгээг нийгмийн бага орлоготой хүмүүс рүү чиглүүлсэн финтех шийдвэр юм. Энэ бол финтех компаниудын хамгийн чухал салбаруудын нэг.
Смарт гэрээ (ухаалаг)
Смарт гэрээ гэдэг бол худалдан авагч болон худалдагчийн хооронд хийгдэж буй гэрээг хийж, хянаж өгдөг программ юм.
Бизнесийн хурдатгал
Бизнес хурдатгал бол эхлэж буй финтех компаниудын төслийг хэрэгжүүлэхэд туслах программ юм. Финтех хурдатгал бол хувийн болон улсых гэж байдаг. Хурдатгал нь төслийн хэрэгжилтийг санхүүжүүлэх болон мэдлэгээр хангах зөвлөгч нарын үйлчилгээг санал болгодог.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.