7.2 их наяд долларын хөрөнгийн менежментийг хийдэг Fidelity Investments групп томоохон байгууллага –институт хөрөнгө оруулагчдад криптовалютаар үйлчлэх зориулагдсан Fidelity Digital Asset Services гэдэг охин компани байгуулсанаа зарлалаа.

Энэ компани нь 24 цагаар ажиллах платформыг ажиллуулж криптовалютын арилжааг эрхлэх, кастодианы үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх бөгөөд Уолл-стритийн гэгдэх томоохон санхүүгийн компанудад зориулсан үйлчилгээний анхны шийдэл юм.
Fidelity Investments-ийн захирал Абигейль Жонсон (Abigail P. Johnson)-ы мэдэгдсэнээр компаний зорилго нь тоон хөрөнгийг тухайлбал биткойныг хөрөнгө оруулагчдад илүү ойр болгоход оршино. Forbes-т Том Жессоп ( Fidelity Digital Asset-ийн захирал ) –ий үзэж байгаагаар энэхүү шинэ боломжийг чинээлэг гэр бүлүүдийн хөрөнгийн удирдлагыг хийдэг хедж-сангууд болон томоохон хөрөнгө оруулагчид ихэд сонирхож үйлчлүүлэх болно.

Платформын нээлтийг 2019 оны эхээр хийхээр төлөвлөж байгаа боловч компаний баталж байгаагаар тэд аль хэдийн анхны үйлчлүүлэгчидтэй болжээ. 


Эх сурвалж: Крипто доогтэр