ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцов. 

Өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, үзлэг оношилгоо хийх, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин болон өндөр хэмжих, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулж байна.