ФОТО: "Бидэн дээр туссан сүүдэр" гэрэл зургийн үзэсгэлэн

peak.mn
11 сарын 11, 2018

Нарны дор зогсох бүхэн өөрийн сүүдрийг тусгана: энэ бол Б.Тамир / Tamir Bayarsaikhan-ын Вале дахь аялалд нь дагалдан явсан санаа. Өртөгсдийн хуулийн дагуух бүх үйлдэл том жижиггүй байгаль орчинд нөлөө үзүүлдэг. Бид хийсэн үйлдлээ зөв буруу гэж алинд нь ч тооцсон байгаль дэлхий үүнд нь хариу үйлдэл үзүүлнэ, тэр нь хэзээ ч ирж болно. Эдгээр үр дагаварыг зурагчин маань “сүүдэр” гэж нэрлэж буй бөгөөд үүндээ эерэг, сөрөгийн аль нэг утгыг оноосонгүй. 

Түүний ганц л зорилго нь бидний тусгасан сүүдрийг бидэнтэй хамт арай ойроос ажиглах. Тэрээр уран бүтээлчийн хараагаа хүмүүсийн оршин байдал газар дэлхийд ямар ул мөр үлдээснийг харахад чиглүүлж ингэснээр Валед ихэд яригддаг эрвээхийний нөлөөг тодруулан харуулжээ.

БИДЭН ДЭЭР ТУССАН СҮҮДЭР үзэсгэлэн нь үзэгчийн дээр толь барьсан мэт байх болно. Энэ нь таныг өөрийгөө, өөрийн зан үйлдэлээ эргэцүүлэн харах урилга юм. “Амьдрах гэдэг нь үйл хөдлөл хийх юм” гэж Францын зохиолч Анатоле Франц 1894 онд бичсэн байдаг. Гэвч эндээс ургах асуулт нь: Ямар? Бид толинд харж өөрсдийн тусгасан сүүдэртэйгээ танилцахад бэлэн үү?

Тус үзэсгэлэн нь Б.Тамирын анхны бие даасан үзэсгэлэн ба Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Швейцарь улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран хэрэгжүүлж буй “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд толилуулагдаж байна.



Холбоотой сэдвүүд

үзэсгэлэн сүүдэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.