Х.Оргил
11 сарын 27, 2020
Коронавируст /Ковид-19/ цар тахал илэрсэн голомтын бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 6729 нийт 7720 хавьтлыг тогтоосон. Улмаар 118 шинжилгээний төвийг байгуулан түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59.346 иргэнд хийж, Улаанбаатар хотод 2020 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар нийт 63 тохиолдол батлагдан эмчлэгдэж байна.
Нийслэлийн хэмжээнд 30 тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна.
Тус журамд зааснаар төв суурин газраас бусад төв суурин газар руу буцах шаардлагатай иргэд, оюутнууд нь нийтийн, албаны, хувийн гэсэн 3 төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.
Зорчих хүсэлтэй иргэн нь https://119.mn/ сайтад нэвтэрч, "Хот хооронд зорчих хүсэлт" хэсгийг сонгон өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж, шинжилгээ өгөх цэг болон цагаа авна. /Тус хүсэлтийг бөглөхдөө хувийн юмуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоо сонгоно/
Шинжилгээний цагаасаа 10 минутын өмнө очиж, бүртгэлээ шалган шинжилгээндээ орно. Цагтаа ирээгүй бол цаг цуцлагдана.
Иргэд, гадуур байрладаг оюутнууд зорчих хугацаанаасаа 48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байна. Дотуур байрны оюутнууд зорчих хүсэлтээ гаргасны дараа Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан хуваарийн дагуу шинжилгээний тусгай баг оюутны байр бүрт очиж шинжилгээ авна.
Дээрх шаардлагыг хангасан иргэд зорчих эрхтэй болох бөгөөд Улсын онцгой комиссоос гаргасан хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийн зорчих тийзийг холбогдох байгууллагын тасалбар түгээх төв рүү цахимаар холбогдон авснаар таны зорчих өдөр, цаг тодорхой болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.