Нийслэлийн төр захиргааны төв байрны орчимд өнөөдөр 17.45 цагийн орчимд гал гарлаа. Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид галыг унтраахаар шуурхай ажилласаны үр дүнд галыг цаг алдалгүй унтраалаа. 

Галын үеэр онцгой байдлын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.

Гал Голомт банк болон НЗДТГ-ын байрны завсарт гарсан бөгөөд тухайн тэр завсарт байсан модон эдлэл, агааржуулалтын хоёр мотороос гал авалцсан байх магадлалтай талаар газар дээр нь байсан иргэн ярьж байна. 

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс гал гарсан шалтгааныг шалгаж байна.