Өнөөдөр тохиож буй Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  Монголын ардчилсан холбооны дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн санаачлан “Хэлмэгдсэн монгол бичиг мину” нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.

Хэлмэгсдийн хөшөөний дэргэд болсон энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулагчид үндэсний өв соёл болсон монгол бичгээ хүүхдэд бага ангиас нь эхлэн заах, цаашид түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөний зохицуулагч С.Эрдэнэцэцэг:

Аливаа үндэстнийг тодорхойлох гол зүйл нь хэл, бичиг байдаг. Тиймээс өөрсдийн түүх соёлыг үр хойчдоо үлдээж чадахгүй бол дуусгавар болно гэсэн үг. Бид Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэхүү өдрийг тохиолдуулан цаашид монгол хүн бүр босоо бичгээрээ нэрээ бичиж чаддаг, галигладаг, албан байгууллагууд хаягаа монгол бичгээрээ бичдэг болохыг уриалж байна.