ФОТО: МАНАН дэглэмийн эсрэг ард түмний жагсаал болж байна

peak.mn
01 сарын 10, 2019

Нэр бүхий УИХ-ын гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулсан. Энэ нэгдлээс УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол орон даяар эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулна гэдгийг Т.Аюурсайхан нарын таван гишүүн мэдэгдэж байсан юм.

ШУУД ВИДЕО:

Тэд Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр тайван жагсаалаа эхлүүлж байна. Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага хийжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж жагсаалд оролцуулах аж.  


Холбоотой сэдвүүд

жагсаал манан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.