"Монгол бахархлын өдөр" буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Буянт ухаа цогцолборт боллоо.

Тус бөхийн барилдаанд Улсын начин Д.Анар түрүүлж, Улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн бөгөөд шөвгийн дөрөвт Улсын харцага М.Бадарч, Улсын гарьд Б.Гончигдамба нар тунаран үлдсэн юм.

Үзүүр, түрүү бөхчүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч, баяр хүргэлээ.

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанаас гэрэл зургаар онцолж байна.