Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан  “Жудаг” буюу "Шэзүкэ" үзэсгэлэнг өнгөрсөн 7 дугаар сарын 30-нд “NORPHEI” арт галерейд нээлээ. Үзэсгэлэнг Монголын орчин үеийн калиграфчдын холбоо, “Билгүүн ундарга” төв, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Японы ёс зүйн “Жудаг” нийгэмлэг хамтран нээсэн бөгөөд хоёр улсын уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэсэн тус 3 хоног үргэлжлэх юм.