peak.mn
10 сарын 04, 2018
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн /нүүр амны мэс засал, эмчилгээ, согог, гажиг засал/ чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НШЭНТ-ийн захирал Л.Хэнтий болон албаны бусад хүмүүс оролцлоо.
1986 онд байгуулагдсан НШЭНТ нь нийт 72 ажилтантай бөгөөд нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг засал, захиргаа санхүү аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй, үндсэн болон туслах зэрэг 23 кабинетаар үйл ажиллагаа явуулж, жилдээ 100-120 мянга гаруй хүнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан аж.
Тэгвэл өдгөө эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан цоо шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан энэхүү зургаан давхар барилга нь үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын системтэй, саруулхан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж чадсан байна.
Мөн үйлчлүүлэгчдийн 50-60 хувийг ЕБС-ийн бага ангийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд эзэлдэг тул тэдэнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан таатай орчныг бүрдүүлэхэд ихэд анхаарч ажиллажээ.
Дашрамд дуулгахад, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байр Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
Сэтгэгдэл бичих (14)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.107.4] ・ 2023.07.18 Хариулах
yz cag awah tuslaac
Зочин [66.181.161.73] ・ 2020.10.17 Хариулах
Shudni tsag yaj avah ve utasaa uguuch
Зочин [66.181.161.58] ・ 2020.08.11 Хариулах
70112247 ddddddd ged bolohgui bn
Зочин [66.181.161.58] ・ 2020.08.11 Хариулах
tsag awah gesn yum
Зочин [66.181.161.58] ・ 2020.08.11 Хариулах
tanai utas bolohgui bnoo
Зочин [202.126.88.149] ・ 2020.07.01 Хариулах
Sain bna uu yaaj tsahimaar bvrtegvvleh we
Зочин [203.91.115.49] ・ 2020.05.11 Хариулах
hi sain baitsagaana uu
Зочин [122.201.21.76] ・ 2020.03.01 Хариулах
70112247
Зочин [43.242.242.140] ・ 2020.01.16 Хариулах
Emchilgeenii tcag yaj avakh ve
Зочин [202.9.46.214] ・ 2020.05.15 Хариулах
Hi shud nér yj tsg awah we tuslach
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
Холбоотой мэдээ
Нийгэм
“Нүүр амны дүрс оношилгоо” ном хэвлэгдэн гарлаа
Peak.mn ・ 02 сарын 02, 2024
Амьдрал
Сүү уусны дараа шүдээ угаадаггүй 4 настай хүүхэд 18 шүдээ авахуулжээ
Э.Мөнхтуяа ・ 04 сарын 16, 2019
Нийгэм
“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад 320 багш хамрагдав
peak.mn ・ 05 сарын 07, 2018
Нийгэм
Хүүхдийн амны хөндийн үзлэг, эмчилгээний төлбөрийг төрөөс гаргана
Б.Баясгалан ・ 07 сарын 09, 2018
Эрүүл мэнд
0-12 насны хүүхдийн шүдийг үнэгүй эмчилэхэд хувийн эмнэлэгтэй хамтарна
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 08 сарын 27, 2018
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.