Э.Мөнхтуяа
04 сарын 16, 2019
Сүү уух нь кальцийн хэрэглээг нөхөж, хүүхдийн өсөлт хөгжилтөд сайн гэж үздэг. Гэсэн хэдий ч сүү уусны дараа шүдээ угаалгүй хэдэн өдөр байлгах нь шүдэнд ямар хөнөөлтэйг Тайландын 4 настай хүүд тохиолдсон дараах явдал батлан харуулна.
Тайландын Пүкет хотын “Smile Station” нэртэй шүд заслын эмнэлгийн эмч уг түүхийг Facebook хуудсаараа дамжуулан хуваалцжээ.
Зурган дээр хүү 18 шүдээ авахуулахаар мэс заслын орон дээр хэвтэж байна. Педодонтлогийн эмчийн хэлснээр хүүгийн эрүүнд хоёр л шүд үлдсэн гэнэ. Энэ нь зажилахад хүндрэл учруулах учраас хүүгийн өмнөөс сэтгэл зовниж байна гэснийг Aisanone мэдээлжээ. Шүдний эмчийн тайлбарласнаар хүү сүүгээ уугаад дууссан ч гэсэн угжаа амандаа хийж унтах зуршилтай. Мөн сүү уусны дараа шүдээ угаалгахаас дургүйцдэг байжээ. Үүнээс болж хүүгийн шүд аажмаар сүүний исэлд өгөршиж эхэлсэн байна.
Эмч энэ талаар ярихдаа юун түрүүнд эцэг эхийг нь буруутгахаас өмнө тэд хүүхдэдээ хамгийн сайн сайхныг л хүсдэгийг ойлгохыг хүсчээ.
Мөн шүдний эмч Кен угж урт хугацаагаар хөхүүлэхгүй байхыг, шүдний эрүүл ахуй, ариун цэврийн ач холбогдлыг хүүхэддээ тайлбарлан, тогтмол шүдийг нь угаалгаж байхыг зөвлөжээ.
Мөн тэрээр хүүгийн шүдний нөхцөл байдал нь дан сүүнээс болоогүй ба шүлс ялгаралтын түвшин зэргээс хамааралтай байж болох талаар онцолжээ.
Эх сурвалж: https://nextshark.com/
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.