Шинэ он солигдоход 15 хоног үлдлээ. Энэ жилийн алдаа, оноогоо дүгнэж, ирэх жилийн өнгөө төлөвлөж буй энэ үед хүн бүр, айл бүр, байгууллага, хамт олон бүр шинэ жилдээ бэлдэж, өнгө өнгийн гэрэл, чимэглэлтэй гацуур модоо засаж, орчноо чимэглэж, баярын уур амьсгал орж буй нь тодорхой.

Тэгвэл энэ цаг мөчид улсын маань нийслэл Улаанбаатар шинэ ондоо хэрхэн бэлдэж буйг гэрэл зургаар хүргэж байна.

Төв талбайн гацууруудыг засаж дууссан ч гэрэл асаах ёслол хэзээ болох нь тодорхойгүй байна.