Хятад улсын Ханжоу хотын Янжин бага сургуулийн сурагчид бие биенээсээ зай барих зориултын малгайгаа өмсөн сургуульдаа суралцаж эхэллээ.

Тэд энэхүү малгайгаа "1 метр малгай" хэмээн нэрийджээ. Сурагчид энэхүү малгайгаа өөрсдөө урласан бөгөөд хатуу цаасан, бөмбөлөг ашигласан байна. 

Сургуулийн эрхлэгч энэ талаараа ярихдаа "Энэ бол сурагчдын маань бүтээлч санаа юм. Эрүүл ахуйн үүднээс сурагчид нэг метр зай барьсаар байгаа. Амны хаалт зүүлгэж, биеийн халууныг нь хэмжиж байгаа " хэмээн ярьжээ.

Сонирхуулахад Сүн улсын эзэн хаан Тайзу их хуралдай зохион байгуулах үеэр нэгнийхээ чихэнд элдэв зүйлс шивнэлдүүлэхгүйн тулд сайдууддаа ийм малгай өмсүүлдэг байжээ.