ФОТО: Тоосжилт арилгах төхөөрөмжийг амжилттай туршжээ

peak.mn
06 сарын 16, 2018

Агаарын бохирдлын нэг шалтгаан нь тоосжилт юм. Улаанбаатар хот дахь тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаараас 2-3 дахин давсан үзүүлэлттэй байдаг аж.

Дулааны улиралтай зэрэгцэн хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с Энэ бишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замын усалгаа чийгшүүлэлт хийж тоосжилтыг дарах ажлыг зохион байгуулж байна.

Тоосжилтын дарах төхөөрөмжийг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н Авто баазын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ажилчид өөрсдөө зохион бүтээж усалгааны машинд угсарсан байна. Энэ ажлын хүрээнд дээрх замуудыг 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд усалгаа чийгшүүлэлт хийх ба энэхүү ажил долдугаар сарыг дуустал үргэлжилх юм.


Холбоотой сэдвүүд

тоосжилт төхөөрөмж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.