УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газарт өгсөн юм.

Энэ дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгожээ.

Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06:00-21:00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна.