Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өчигдөрөөс /2019.01.20/ эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо.

Ингэснээр дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байна.

УИХ-ын Тамгын газрын албан бичгүүдтэй танилцана уу.