Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн цэргийн баг эх орондоо ирлээ.
Үүргээ нэр төртэй биелүүлээд эх орондоо ирж буй тус дайчдыг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женнифер Галт тэргүүтэй албаныхан угтан авав.