ФОТО: ЗГ-ыг огцруулах асуудлаар чуулганы хуралдаан ид дундаа үргэлжилж байна

peak.mn
11 сарын 30, 2018

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

Нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Эдгээр 27 гишүүн дотор УИХ-ын дарга М.Энхболд байсан учир ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Ж.Энхбаяр нар горимын санал гаргаж Л.Энх-Амгалан хурал даргалах нь мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн ч хуралдааныг Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн даргалахаар боллоо.

Яг одоо чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын 75 гишүүний 71 нь оролцож байна.


Холбоотой сэдвүүд

засгийнгазар у.хүрэлсүх уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.