Францын Нантерре хотод цагдаад буудуулж амиа алдсан 17 настай хүүгийн эмээ эмх замбараагүй байдал, хүчирхийллээ зогсоохыг уриалжээ.  

Тэрбээр BFM-д өгсөн ярилцлагадаа "Хаа сайгүй үргэлжилж буй энэхүү үймээн самууныг зогсоох хэрэгтэй. Тэд миний ач хүүгийн үхлийг шалтаг болгон ашигласан” гэж дурджээ. Мөн жагсаал цуглаанд оролцогсод цагдаа болон сургуулиудад халдсаныг буруушаасан байна.

Сануулахад, Нантерре хотод 17 настай өсвөр насны хүүг цагдаагийн ажилтан шаардлагыг нь биелүүлээгүй шалтгаанаар буудаж хөнөөсний дараа Франц улсад иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, улмаар цагдаа нартай мөргөлдөж, үймээн самуун дэгдсэн билээ.

Францын Дотоод хэргийн яам өнгөрсөн Ням гарагт 49 хүн баривчилсан талаар мэдэгджээ. “L’Est Republican” сонины мэдээлснээр, тус улсын карим хотод иргэд, хууль сахиулагчдын хооронд жижиг мөргөлдөөн гарсан байна.

Улс орон даяар эмх замбараагүй байдал дэгдэж, дээрэм тонуул болж байсан сүүлийн өдрүүдийг бодвол Ням гарагт харьцангуй тайван байжээ.