Энэ жилийг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан дэлхийн олон орны жуулчид манай улсын үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор хүрэлцэн иржээ. Тэдний дундаас Герман, Бельги, Чили, Австрали жуулчдыг онцлон ярилцсанаа хүргэе.

Хорхе Сайд: Наадамчдын уур амьсгал онцгой сайхан санагдлаа

Монголчууд нөхөрлөл, эв найрамдлыг эрхэмлэдэг, ёс заншлаа дээдэлдэг ард түмэн юм байна. Үүнийг наадамд ирсэн хүн бүрээс мэдэрлээ. Монголчууд наадмаараа дамжуулж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж байх шиг санагдсан.

Лиза: Төөрчихвөл зам зааж зөөж өгдөг, үнэхээр тусч, өгөөмөр хүмүүс бол монголчууд

Би Германаас ирсэн. Үндэснийхээ баяраар үндэстнийхээ хувцасаар гангарсан хүмүүс маш сайхан харагдаж байна. Хувцас нь ч өнгөлөг юм. Бусад үндэстнүүдээс онцгой, соёлын хувьд үнэхээр өөр ард түмэн гэдгийг олж харлаа. Төөрчихвөл зам зааж зөөж өгдөг, үнэхээр тусч, өгөөмөр хүмүүс юм байна, монголчууд. Бас ихэнх нь англиар ярьдаг юм билээ.

Бернард:  Морьтой үзүүлбэр сэтгэл хөдөлгөсөн

Би Бельги улсаас ирсэн. Наадмын нээлтийн морьтой үзүүлбэр сэтгэл хөдөлгөсөн, гайхалтай мөч байлаа. Цэнгэлдэх хүрээлэндээ морио чөлөөтэй унаж, үзүүлбэр үзүүлж байгаа нь сонирхол татахгүй байхын аргагүй. Хэрвээ манай улсад ийм үзүүлбэр үзүүлбэр хүмүүс гайхширан хүлээн авна даа. монголчуудын нөхөрсөг, зочломтгой зөн онцгой сэтгэгдэл төрүүллээ.


Филипп: Зорьж ирсэн наадмаа үзлээ, сэтгэл хангалуун байна

Би монгол наадам үзэхээр Герман улсаас зорин ирсэн. Зорьж ирсэн маань зөв байжээ, гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүллээ. Морь унаж үзээгүй ч олон морьдтой хүнийг хараад сэтгэл хөдөлж бас их бахархсан. Хурдтай бас хүчтэй, үзүүлбэр нь ч гайхалтай байлаа. Дуу бүжиг, хувцас, ёс заншил гээд бүхий л зүйл нь таалагдаж байна. Сонирхох зүйл ихтэй улс гэж би хэлнэ.