Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ зохион байгуулсан. "Оюутан цагдаа"-г ажиллуулснаар энэ оны 6, 7, 8 дугаар сард гудамж талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол  өмнөх оны мөн үеэс 33.3 хувиар буурсан байна.