Дуурийн дуулаачдын дунд дэлхийд данслагдсан уран бүтээлч, Монгол улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Улаан-Үүд хотын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрыг орхих шийдвэр гаргажээ. Учир нь түүний ажилладаг театрын удирдлагууд ийм шийдвэр гаргасан байна. Энэ талаараа тэрбээр "Өнөөдөр Буриадын театраа орхиж байна. Глава нь орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яахав. Соёлын сайд нь Дарим багшийг минь буруутгаж бас л театраас гаргалаа. Жалга дов гэж... Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна " хэмээн бичжээ.

Г.Ариунбаатарыг өмнө нь Нью-Йоркийн “Метрополитен-опера” тэргүүтэй олон шилдэг театр урьсан байдаг ч Буриадын театрыг сонгон ажиллаж байсан юм.