Гашуунсухайт боомтоор өчигдөр (2023.08.31) нийт 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хил нэвтэрсэн экспортын дээд хэмжээ болж байгаа юм. 

Тус боомтоор 2019 онд 20.5 сая тонн нүүрс экспортод гарч, түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг давуулсан байна.

Гашуунсухайт дахь гаалийн газар 2023 онд 35-38 сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавин ажиллаж байгаа ажээ.