Японы нийслэл Токио хотноо бөхийн ДАШТ өчигдөр эхэллээ. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг ялалт байгуулж хүрэл медаль хүртсэн юм.

Тэрээр Франц улсын жүдоч Мелани Клементтэй барилдаж гарт өчих мэхээр цэвэр ялж хүрэл медалийн болзол хангажээ.

Ингэснээр тэрбээр Жүдо бөхийн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртэж байгаа юм. 

“Токио-2019”-д Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, 

-Эмэгтэйчүүдийн 

-48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 

-52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам,

-57 кг-д Л.Энх-Отгон, 

-63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 

-70 кг-д Ц.Энхчимэг, 

-78 кг-д О.Мөнхцэцэг нар багтжээ.


Эрэгтэйчүүдийн 

-60 кг-д Д.Амартүвшин, 

-66 кг-д Ё.Басхүү, 

-73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар 

-81 кг-д О.Ууганбаатар, 

-90 кг-д Г.Алтанбагана, 

-100 кг-д Л.Отгонбаатар, 

-/+/100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар хүчээ сорих юм.