Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр зохион байгуулахаар зарлаад байсан. Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарласан. Өнгөрсөн сарын 6-наас эхлэн дуудлага худалдааны зарыг олон нийтэд түгээсэн ч нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй байна. Тиймээс дуудлага худалдаа цуцлагджээ. Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн Газрын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасан байршлуудыг дуудлага худалдаанд оруулдаг. Энэ удаагийн дуудлага худалдааны зарыг өнгөрсөн сарын 6-наас эхлэн олон нийтэд хэвлэл мэдээллээр түгээсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирсэнгүй. Энэ онд нийслэлийн Газрын албанаас хоёр удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан. Өмнөх дуудлага худалдаагаар Хан-Уул, Баянгол дүүрэгт хоёр байршлыг 765.6 сая төгрөгөөр худалдсан.

Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 234 тоот тушаалаар дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд оролцогчдын тоо эрс буураад байна. Өөрөөр хэлбэл, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1 м2 газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33.000 төгрөгөөр үнэлдэг байсныг Барилга хот байгуулалтын сайдын 2015 онд гаргасан 234 тоот тушаалаар 1м2 газрыг бүсчлэлээсээ хамаарч 220.000 төгрөгөөр үнэлж хэт өндөр үнэтэй болгосон.

Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж,  иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. Үүнээс болж нийслэлийн төсөв тасрах эрсдэлд үүсээд байна” гэв.

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2003 оноос өнөөдрийг хүртэл 38 удаа зохион байгуулсан байна

 

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ТОО ХЭРХЭН БУУРСНЫГ ХҮСНЭГТЭЭР ХАРУУЛБАЛ:

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас өмнө:

Он
Дуудлага худалдаа явагдсан тоо
Нийт байршил
Худалдсан байршил
1
2005
3
39
21
2
2007
3
19
8
3
2010
4
20
9
4
2015
3
21
14

 

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас хойш:

 №
Он
Дуудлага худалдаа явагдсан тоо
Нийт байршил
Худалдсан байршил
1
2016
2
25
2
2
2017
2
32
2



Дуудлага худалдаагаар худалдаалах гэж байсан 30 байршил:

д/д
Газрын байршил
Зориулалт
Хэмжээ
/га/
Дуудлага худалдааны анхны үнэ /төг/
1
Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд
Амины сууцны хороолол
3.46
307182687
2
Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд
Амралт, аялал жуулчлал
3.32
146880000
3
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
1.6
153189787
4
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
3.0
274982440
5
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Амины сууцны хотхон
2.23
199004901
6
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Конторын барилга
1.14
764573728
7
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
 
0.7
69428944
 
8
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
 
0.7
69428944
 
9
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу
Худалдаа, үйлчилгээ
0.8
352800000
10
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу
Үйлчилгээ
1.0
444228702
11
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Худалдаа, үйлчилгээ
0.83
735536472
12
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
Орон сууц
0.39
38781165
13
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд
Орон сууц
5.0
440800000
14
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд
Орон сууц
4.0
352800000
15
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд
Орон сууц
4.0
352800000
16
Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу
Аж ахуй, фермер
3.75
128739733
17
Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд
Үйлчилгээ
5.0
2214453500
18
Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7
Зочид буудал, худалдаа үйлчилгээ
1.1
492300000
19
Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8
Зочид буудал, худалдаа үйлчилгээ
1.1
492300000
20
Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд
Аж ахуйн
8.03
354286320
21
Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд
Аж ахуйн
3.02
133493000
22
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд
Үйлдвэрлэл
1.0
44800000
23
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд
Үйлдвэрлэл
1.0
44800000
24
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд
Үйлдвэрлэл
1.0
44800000
25
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд
Үйлдвэрлэл
1.0
44800000
26
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд
Үйлдвэрлэл
1.0
44800000
27
Багахангай дүүргийн 1-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын баруун талд
Үйлдвэрлэл
60.0
2640800000
28
Багахангай дүүргийн 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд
Үйлдвэрлэл
5.0
220800000
29
Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд
Худалдаа, үйлчилгээ
1.0
44800000
30
Багануур дүүргийн 3-р хороо, 252 дугаар ангийн хойд талд
Худалдаа, үйлчилгээ
35.6
3133600000
Нийт
160.77
14781990323