Нисэх онгоцны буудал, кофе шоп, зочид буудал зэрэг олон нийтийн газрууд дахь USB портуудад таны гар утасны мэдээллийг хулгайлах, гар утсыг хянах, мониторинг хийх зорилготой вирус суулгадаг талаар АНУ-ын холбооны мөрдөх товчоо анхааруулжээ.

Учир нь USB нь хоёр төрлийн зориулалттай байдаг. Нэг нь утас цэнэглэх нөгөө нь өгөгдөл дамжуулдаг. 

Олон нийтийн газар дахь цэнэглэгч кабел нь дата дамжуулах зориулалттай тохиолдолд таны гар утсанд хакерууд  мониторинг хийдэг вирус суулгасан байх өндөр эрсдэлтэй аж. Энэхүү вирусээр дамжуулан банкны мэдээлэл, нууц үгийг ч мэдэх боломжтой.

Тиймээс зөвхөн өөрийнхөө гар утасны цэнэглэгчээ хэрэглэхийг зөвлөжээ.

Хэрэв та цэнэглэгчгүй ганцхан кабелтай яваа бол зөвхөн цахилгаан дамжуулдаг хананы залгуурт залгах нь эрсдэлгүй ажээ. 

Магадгүй та компьютерын эзнийг таньдаг байлаа ч тухайн ухаалаг төхөөрөмжид итгэх хэрэггүй. Учир нь та тухайн систем вирусээр халдварлагдсан эсэхийг нь та мэдэхгүй шүү дээ.


Эх сурвалж: techradar.com