Дэлхий нийтээрээ хөл хорионд ороод нилээдгүй хугацааг үджээ. Манай улсын хувьд ч өнөөдрөөс дахин 15 хоногийн хатуу хөл хорионд шилжлээ.

Тиймээс энэ удаагийн хөл хориог өөртөө ашигтайгаар өнгөрөөж, бие махбоддоо хөрөнгө оруулалт хийцгээе. 

Биеийн галбир, эрүүл мэнддээ анхаарахын тулд заавал фитнес, иогийн зааланд очихгүйгээр өөртөө зохих дасгал, хөдөлгөөнийг хаанаас ч хэзээ ч цахим багшаар дасгалжуулан хийж, сурах боломжтой болсон. 

Дагаж хийж болохоор амархан мөртлөө үр дүнтэй дасгалуудаг оруулдаг 5 Youtube сувгийг танилцуулж байна. Урин дулаан цаг ирж буй энэ үед карантинаас гарахдаа өөртөө итгэлтэй алхах нь сайхан биш гэж үү. Бэлхүүсээ нарийсгах, "авгай мах"-аа арилгах, галбиржих, нүүрээрээ залуужих зэргээс сонирхож буйгаа дагаад хийгээрэй.


1. Boho beautiful yoga 

Орчин үед өөртөө анхаардаг хүн бүр иог сонирхож, хичээллэж байгаа. Иог нь биеийн бүх булчинг нэгэн жигд ажиллуулж, стресс бууруулж, тайвширахад тусалдаг. Мөн иог, иогийн дасгал хийсний үр дүнд анхаарал төвлөрөл сайжирч, ажлын бүтээмж, ур дүй нэмэгддэг байна. 

Иогоор дамжуулан хуримтлагдсан стрессийг илүү үр дүнтэй арилгаж, өдөр тутмын амьдралдаа иогийн ач тусыг гүн гүнзгий мэдэрнэ. Youtube дэх Boho beautiful yoga суваг нь анхан шатны хүмүүст зориулсан дагаж хийхэд тохиромжтой богино хэмжээний хичээлийг оруулдаг.


2. Pamela Reif

Дасгал хийнэ гэхээр л залхуутай санагдаж байна уу? Тэгвэл танд энэ сувгийг санал болгож байна. Тэрээр дасгал техникүүдээ үргэлж дуутай хослуулж хийдэг. Түүний дасгалыг дагаж хийвэл хэзээ ч уйдахааргүй эрч хүчтэй байдлыг мэдрэх болно.  Мөн та өөртөө тохируулан хэсэгчилсэн байдлаар дасгал хийх боломжтой. 


3. Chloe Ting

Бэлхүүсээ нарийсгах, өгзөгөө өргөх хүсэлтэй ихэнх бүсгүйчүүд түүний дасгалыг дагаж хийж байсан гэхэд хэлсдэхгүй. Тэрээр манай охид бүсгүйчүүдийн дунд сүүлийн үед нилээд алдартай болоод буй. 

Түүний алдарт хэвлий болон өгзөгний дасгалыг хийхээс гадна өглөөний цайндаа юу иддэг гэдгийг нь мэдмээр байвал "Chloe Ting" сувгийг дагаарай.


4. Face Yoga Method

Залуу сайхан харагдах дургүй хүн гэж юу байх вэ? Орчин үед залуу сайхан харагдахын тулд янз бүрийн гоо сайхны мэс ажилбар хийлгүүлдэг болсон. Энэ нь хэдийгээр сайхан харагдуулах ч цаг хугацаа өнгөрөх тусам биед ямөр сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхойгүй. Тэгвэл ямар ч мэс хүргэхгүйгээр нүүрний арьсаа өргөж, залуу сайхан харагдах бүрэн боломжтой. Үд дүнг нь Youtube дэх "Face Yoga Method" сувгийг дагаж мэдрээрэй.



5. Momomi 

Хэрвээ таны мөр, гар хэсгээр илүүдэл мах ихтэй, хуян тань байнга хөөрдөг бол түүний дасгалууд танд тохирно.