Интернет орчинд  Линда Эмбран болон Мисс Роуз нэрээр танигдсан нэгэн эмэгтэй шаргуу, тууштай байж чадвал амжилтад хүрч болдгийг жишээ юм. Малайзын иргэн гэрийн эзэгтэй тэрээр энэ талаараа Заяан Майтай ярилцжээ. 

Анх “PUBG” буюу “Player Unknown’s Battle Ground”-д стриминг хийж эхлэхэд нь тийм ч хялбар байгаагүй аж.

Стримэр анх таван үзэгчтэй эхэлсэн ба амжилттай онлайн стримэрүүдийг судалж, тэднээс зөвлөгөө авч, өөрийгөө улам сайжруулжээ. Тууштай зүтгэсний эцэст таван орноор тоологдох орлого олох болсон байна. Хэдийгээр тэр хангалттай мөнгө олох болсон ч хүмүүсийн шүүмжлэлийг одоо ч гэсэн хүртсээр байгаа аж. 


Тэрээр “Видео тоглоом тоглосноос хоолоо хийсэн чинь дээргүй юу! Чамд хийх ажил байхгүй юмуу?” зэрэг хүмүүсийнм үзэн ядсан, гоочилсон сэтгэгдлийг үл тоомсорлохыг хичээдэг ба хариуд нь “Энэ бол миний ажил. Би видео тоглоом тоглож өөрийн амьдрал болон гэр бүлдээ дэмжлэг үзүүлдэг” хэмээдэг тухайгаа ярьжээ.

Линда Эмбран мөнгөний тал дээр нөхөртөө найддаг байсан бол стримингээс өөрөө орлого олж эхэлсний дараагаас бие даасан шинэ мэдрэмжийг мэдэрч буйгаа хуваалцсан байна. Хэдийгээр тэр амжилттай стримэр болсон ч гэсэн түүний гэр бүл нэн тэргүүнд хэвээр бөгөөд карьерынхаа хажуугаар эхнэр, ээж байх цагийг тогтмол гаргадаг аж.

“Амжилтад хүрэхийн тулд нэг хором ч бүү бууж өг. Хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн ч хичээгээрэй. Таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол мөрөөдлөө тодорхойлох явдал юм ” хэмээн тэр бусдад хандан хэлжээ.



Эх сурвалж: https://nextshark.com/