Мандал Ассет Менежментийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригтой санхүүгийн боловсрол тэр дундаа хэрхэн амжилттай хуримтлуулах вэ сэдвээр ярилцлаа.

"Үр хүүхдэдээ өр үлдээмээргүй байна..."

Хүн өөрийнхөө төлөө, нийгмийнхээ төлөө, эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ төлөө тасралтгүй, тууштай л зүтгэх ёстой. Зүтгэдэг ч юм байна. Үүнийг олон зүйлээс олж хардаг. Нэг удаа ажил дээр маань өндөр настай эмээ намайг зорин ирж уулзсаныг мартдаггүй. Цагтаа боломжийн ажил хийж явсан ч нийгмийн өөрчлөлт, цагийн шуурганд бүдэрсэн олон сэхээтнүүдийн нэг юм билээ. Надад “Би өртэй хүн. Өртэй ч гэсэн өөрөөсөө харамлаад, үр хүүхдээсээ нуугаад боломжоороо хуримтлал хиймээр байна. Хадгаллаа гэвэл хүүхдүүд өрөө л төл гэх учраас нууцаар хуримтлал үүсгэлээ. Үхлээ гэхэд үр хүүхдэд минь өр биш багахан ч гэсэн бодит зүйл, сайн сайхан зүйл үлдэг” гэж хэлсэн түүний үг мартагддаггүй.

Нэг талаас эхийн сэтгэл гэж ямар агуу болохыг харж болно. Нөгөө талаас хэт их өр дээр төвлөрдөг хүмүүс түүний энэ хандлагаас суралцаасай гэж хүсдэг.

Бичлэг үзэх:

 


Өр дээр бус хуримтлал дээр төвлөр 

Хуримтлал гэж ярихаар хэзээ ч болж бүтэхгүй, “Би ипотекийн зээлтэй, банкны өртэй” тэр бүхнийг төлж дууссаны дараа л мөнгөө хадгална гэж ярьдаг хүмүүс бий. Үнэндээ мөнгө хадгалах төгс цаг хугацаа гэж байдаггүй. Харин эхлэх боломжтой цаг хугацаа гэж бий.

Ипотекийн зээлийг гэхэд 15-30 жилийн хугацаанд төлөөд л явна. Нөгөө талдаа тэрхүү зээлээ ч төлдөг, зэрэг хуримтлалаа ч хийдэг хүмүүс манай “Мандал”-ын харилцагч нарын дунд олон бий. Бид тэдний өр дээр бус хуримтлал дээр төвлөрч чаддаг сэтгэлгээ хандлагаас суралцах ёстой.

Учир нь өр зээлдээ хэт их төвлөрөх тусам сэтгэл зүй тогтворгүй болж стрессддэг. Харин хуримтуулаад эхэлчихсэн хүн асуудлыг тайвнаар том зургаар нь харж чаддаг. Иймээс л өр зээлээс өөр зүйлд төвлөрч өөрийн амьдралдаа анхаарахыг харилцагч нартаа зөвлөдөг юм. 

Жишээ нь нэг сая төгрөгийн цалинтай хүн сард 100 мянган төгрөг, 500 мянган төгрөгийн орлоготой бол ядаж 50 мянган төгрөгийг л тасралтгүй данс руугаа хийгээд байж болно шүү дээ.  Энэ бол өөрийнхөө төлөө л хийж байгаа үйлдэл.

Хэдэн төгрөг хадгалах нь хамаагүй, хамгийн нь өөрийн боломжоороо хуримтлуул. Гол зарчим нь тасралтгүй л хуримтлуулах ёстой. Нэг зүйл хэлэхэд хуримтлуулна гэдэг зугаатай ажил гэдгийг та энэ явцдаа ойлгоно.


Инфляцид “идүүлчихнэ” гэж үү, тийм зүйл байдаггүй юм

Хуримтлал хийж эхлэхдээ хэт том зүйл бодох хэрэггүй. Юун түрүүнд дансаа нээх л чухал. Тэрхүү хуримтлал зузаарч, хүч ортлоо багагүй хугацаа орно. Тэвчээр, сахилга бат гээд багагүй сорилттой ч нүүр тулна.

Гэтэл зарим хүмүүс хуримтлуулж байгаа нэгнээ “Мөнгөний ханш унаж байхад шал дэмий хадгалаад…” гэдэг. Надаас ч “Хуримтлал хийвэл инфляци “идчихнэ. Миний мөнгө үнэгүй болчихно. Одоо зарцуулсан дээр юм биш үү” гэдэг. Үнэндээ тийм зүйл байдаггүй. 

Хуримтлуулсан мөнгө инфляцаас үргэлж дээш өгөөжөөр өсдөг учиртай. 

Нэмээд хэлэхэд хуримтлал гэдэг зөвхөн хадгаламж биш юм шүү.

Төрөл бүрийн хуримтлал бий. Тухайлбал хувьцаа, бондын хуримтлал гэж бий. Төгс хуримтлал нь багцлах буюу хувьцаа, бонд, хадгаламж гээд бүгдийг нь авах. Ийм хуримтлалыг бага багаар хийж эхлэх хэрэгтэй.  Өгөөжөөс өгөөж бодохоор анх хуримтлуулсан дүнгээс 10 дахин их мөнгө болдог гэдгээрээ онцлог.  Хэрэв танд мэргэжлийн хөрөнгийн шинжээчдийн тусламжтайгаар хуримтлалын хүчийг 5,10 жилээр мэдэрч, хэд дахин өсгөхийг хүсвэл “Мандал Хуримтлал” аппликэйшнээ санал болгож байна.


Мандал Хуримтлалын цаана хөрөнгө оруулалтын сан, сангийн цаана мэргэжлийн санхүүчид ажилладаг. Доорх линк дээр дараад "Мандал Хуримтлал" апп-аа татаарай. 

App store: https://bit.ly/3T8Epnw

Play store: https://bit.ly/3UqGyMA


Хадгалсан мөнгөө үрэх гээд байна уу?

Хадгаламж дах мөнгөний тоо өсөөд ирэхээр зарим хүний тархи амардаггүй.  Илүү ашигтай зүйлд мөнгөө оруулая, машинаа томруулая гэдэг. Ийм бодол олон хүнийг хадгаламжгүй болгодог. Энэ үедээ

“Өнөөдөр л багахан мөнгө хийчихье.Дараа үрье” гэж хойш тавьж сураарай.Ингэж явсаар нэг мэдэхэд 20 жил өнгөрч, тэрбумтан болох бүрэн боломжтой.

Хадгалдаггүй, өнөөдөр олсноо маргааш зарцуулдаг хүмүүст хэлэхэд хуримтлуулахгүй байна гэдгийг хорт зуршил гээд ойлгочих. 

Энэ замд шантрах үе гарна. Гэхдээ харилцагчдыг анзаарч байхад хуримтлал хийх тусам дийлэнх нь илүү сахилга баттай болдог. Нэг төрлийн эерэг донтолт гэж харахаар. Мөнгөний тоо өсөх тусам урамшаад л байдаг. Би хуримтлуулж эхлэхдээ ч үүнийг мэдэрч байсан. 

Анх би оюутан болоод тэтгэлэг авлаа, хүүхэд юм чинь гадуур хоол унд идээд мөнгөө үрээд л явсан. Нэг өдөр ээж хуримтлал хийгээд үзээч, наад мөнгө чинь дараа нь чамайг гадагшаа сургуульд явуулна, байртай болгоно гэж хэлсэн юм. Тухайн үед банкны хадгаламжийн хүү 15 хувь байсныг би мартдаггүй. Ээжтэйгээ хамт очиж хадгаламж нээгээд тэр мөнгөөрөө сүүлд нь би гадагшаа сургуульд суралцахаар явсан.


Үрүүлэх төлөвлөгөөнд бүү авт

Монгол Улс тийм ч мөнгөтэй бас хөгжил сайтай улс ч биш. 

Тэр хэрээрээ ганган чамин зүйлс, гоё рекламд амархан хууртдаг. Энэ бол бидний ухамсрын л асуудал юм билээ. 

Нөгөө талаас нь хараад шуудхан хэлбэл монголчууд бид амьдралаа урт хугацаанд харж төлөвлөдөггүй юм байна л даа. Хуримтлал хийж байснаа дундаас нь зогсоочихдог. Хүүхдээ сургуульд сургана гэж хуримтлал хийж байснаа тэр мөнгөөрөө машин авчихна. Гэнэтхэн л ганц амьдрах юм чинь гэдэг үгэнд итгээд нөгөө итгэж зорьж байсан том зорилгоосоо ухардаг талтай. Хямдрал зарлалаа гэх сургаар өр зээл тавьдаг, хадгаламжаа цуцалдаг хүмүүс ч байна.

Зорилго, урт хугацааны сэтгэлгээ, амьдралаа төлөвлөөд сурчихсан цагт гэнэтийн зүйлд шокт ороод л, худалдан авалт хийдэггүй. Үүнийг л сайн ойлгох ёстой.