Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг 0-19 насны хүүхдүүд эзэлдэг. Эдгээрийн 40 мянга орчим нь жилд гэнэтийн ослын золиос болж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Харамсалтай үзүүлэлт.


Гэнэтийн ослын тоон мэдээллээс бид дан ганц хүүхдийн өртөх эрсдэлээс гадна насанд хүрэгчид ч мөн адил өөрсдийн амь нас, эрүүл мэндэд ямар хайхрамжгүй хандаж байгааг харж болно.


Телевиз, олон нийтийн сүлжээгээр бага насны хүүхдүүд гэмтэж бэртсэн, амь насаа алдсан талаар сэтгэл сэрдхийлгэм мэдээнүүд явах бүрд иргэд улс орон, эцэг эхчүүдийг буруутгадаг хэдий ч, эрсдэлийн боловсрол дутмаг байгаа талаар огт дурдахгүй байгаа нь нууц биш.

Гэтэл энэ их эрсдэлийг бууруулахад зөвхөн эцэг эхчүүдийн хараа хяналтыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулах хангалтгүй. Бидний хүүхдүүд эрсдэлийг таньдаг, мэддэг, тойрч гарч, удирдаж чаддаг боловсролтой байх ёстой. 

Гэвч тэдэнд эрсдэлийн ХИЧЭЭЛ орохгүй байна.

Нэгэнтээ л эцэг эхчүүд л хүүхдүүдийнхээ хажууд нь байнга байж, хүссэнээрээ “хорьж” чадахгүйгээс хойш өөрийгөө хамгаалах боломжийг хүүхдэд олгох нь зүйтэй. Хамгаалах боломж нь эрсдэлийн талаарх боловсрол дээр суурилах учиртай. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдэдээ ул суурьтай мэдлэгийг олгох шаардлага бий болж байна.

Зам тээврийн ослоор л гэхэд олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа жилээс жилд хохирсоор байна. Яриад л өнгөрдөг. Гэвч явган зорчигч зам тээврийн хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар боловсрол хүүхдүүдэд эцэг эхийн ч, хариуцсан албаны хүмүүсээс ч дутмаг олгогдож байна. Гарцгүй газраар хүүхдээ хөтлөөд гүйж байгаа жишээг бид өдөрт нэг биш нэлээд хэдээр харж болно. Дараа нь хүүхэд ганцаараа зам гарах тохиолдолд “болдог шүү дээ, амжина” гэсэн гэнэн бодлоор гүйгээд гарна. 

Хэнэггүй байдлаасаа болж хүүхдэд муу дадал суулгаж буй энгийн нэг жишээ гэхэд энэ. 

Маш олон хүүхэд сэргийлэх боломжтой шалтгааны улмаас гэмтэж, эндэж байгаа нь харамсалтай. Харин энэ эрсдэлийг бууруулахад ТАНЫ оролцоо чухал. Маргааш тохиож болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүүхдэдээ эрсдэлийн боловсролыг олгох ажлыг өнөөдрөөс эхлүүл. Харин үүнд тань МАНДАЛ ЭРСДЭЛИЙН СУРГУУЛЬ туслах болно.

Мандал Эрсдэлийн Сургуулийн онлайн хичээлүүд хүүхэд бүрд нээлттэй бас үнэ төлбөргүй. Та ердөө имэйл хаягаараа бүртгүүлээд бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тохирсон видео хичээлүүдийг үзэх боломжтой.

Мандал Эрсдэлийн Сургуулийн онлайн хичээлд хамрагдах  https://www.mandalschool.mn/

Хичээлдээ амжилттай хамрагдсан хүүхдэд бүрд онлайн БАТЛАМЖ олгоно. Хүүхдүүдээ “Эрсдэлийн аварга” болгоорой.