Монголчууд бидэнд уламжлалт цагаан сарын баярыг элбэг дэлбэг  тэмдэглэх ёстой гэсэн ойлголт байдаг. Гэвч жил ирэх тусам үндсэн утгаасаа хэлбийж хэт их хэлбэрдэхийн хэрээр баярын дараа өр, зээлтэй үлддэг нь нууц биш билээ. Иймээс цагаан сар ба санхүүгийн боловсрол сэдвээр  Мандал Ассет Менежментийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригтой ярилцлаа. 


Хэтэвчнээсээ өшөө аваад байгаа юм биш биз?

Цар тахлын хөл хорионы дараах сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлгүй гурван жил шахам болжээ. Энэ хэрээрээ хүмүүс энэ жилийн цагаан сарын баяртаа маш их ач холбогдол өгч байна. Мэдээж үндэсний баяр дээрээс нь монголчуудын соёл өв, уламжлалыг тээсэн утга учиртай баяр учраас бид хүндэтгэлтэй хандах ёстой. 

Гэвч бараг л хэдэн жил тэмдэглээгүй цагаан саруудыг нэгтгэн нөхөж, хэт нүсэр тэмдэглэхээр зэхэж буй гэлтэй маш их хэмжээний худалдан авалт хийж байгааг та анзаарсан л болов уу.

Зарим хүнд таалагдахгүй байж болох ч сэтгэл хөдлөлийн чанартай худалдан авалтаараа өөрийн хэтэвч, өрхийн санхүү, өчнөөн жил хадгалсан хуримтлалаасаа “өшөө авах” гээд байгаа юм биш биз гэж асуумаар байна.

Өмнө нь хэлсэнчлэн бид уламжлалт бус хэлбэрдсэн соёлыг бий болгосноо өөрсдөө ч анзаардаггүй. 

Жишээ нь хэн нь илүү олон давхар идээ засаж, том хөөрөг солилцож, үнэтэй бэлэг өгөх вэ гэдгээрээ уралдах соёл бидэнд байгаагүй.  

Энэ хэлбэртэлтээсээ болоод халаасаа тэмтэрч, хамгаа гөвдөг жишиг тогтоочихож. Үүнийг цагаан сарын үеийн цалингийн зээл, ахмадууд тэтгэврийн зээл зэрэг санхүүгийн статистик батална. Үнэнийг хэлэхэд ирсэн зочид хэнийх ямар идээ засаж, хэн юу өмссөнийг удахгүй л мартчихна. Харин таны авсан өр зээл багадаа 5-6 сар үргэлжилж, идэх хоол, өрхийн хэрэглээнээс хумсалдаг. 

Зээл авч, хуримтлал руугаа гар дүрэн байж хүнд гоё харагдах шаардлага байхгүй шүү дээ. 

Харин байгаа боломждоо тохируулан, өөртөө болоод гэр бүлдээ санхүүгийн дарамтгүйгээр цагаан сарын баярыг уламжлалт ёс заншлаараа тэмдэглэх нь ухаалаг алхам гэдгийг зөвлөе. 


Баяр болоод л өнгөрдөг бол хуримтлал тасралтгүй өсдөг

2019 оны судалгаагаар нэг өрх дунджаар 1 сая 500 мянган төгрөгийг цагаан сарын баяр тэмдэглэхэд зарцуулдаг гэж тооцоолжээ. 

Инфляц нэмж тооцвол энэ жил дунджаар 2 сая төгрөг зарцуулах нь тодорхой. 

Би санхүүгийн хүн. Тиймээс энэ асуудлын талаар эсвэл хуримтлалын талаар ярихаар зарим хүмүүс “Яаж хадгалах юм бэ”, “Ганцхан удаа болдог баярыг тэмдэглэхгүй яах юм бэ” гэж бухимддаг. 


Үнэндээ баяр олон, амьдрал ганц шүү дээ. “Ганц удаа яах вэ дээ” гээд л баяр бүрийг нүсэрдүүлж тэмдэглээд байвал хуримтлалтай болно гэж байхгүй. Бүх зүйлд гарц шийдэл байдаг. 

Бичлэг үзэх:

 

Эсрэгээрээ “Энэ цагаан сарыг цомхон тэмдэглэчихье, зээл авахаа больчихъё, хэмнэсэн мөнгөө хадгаламждаа хийчихье” гэдэг аргыг туршаад үзээрэй.

Хадгалж хуримтлуулаад явж байгаа хүмүүс баярыг арай өөрөөр харж баярын үеэр өр зээл тавихгүйгээр хөнгөхөн шийддэг.

Ингэж чадвал сар бүр орлоготой. Хадгалсан мөнгө тань хуримтлалын хүчээр өсөж, ирээдүйд таны орон байр эсвэл хүүхдийн чинь сургалтын төлбөр болох учиртай. 


Сахилга батгүй хүн хэзээ ч хуримтлуулж чадахгүй учраас…


Хүсэл хэрэгцээний ялгааг ойлгуулах нь санхүүгийн сахилга бат суулгах хамгийн чухал алхам. Мөнгөө хуримтлуулж, ирээдүйн том зорилгынхоо төлөө тууштай хадгалахаар шийдсэнээ гэр бүлийнхэндээ ойлгуулах нь чухал. Үүнийг “хатуу хайр” гэж нэрлэдэг. 

Энгийнээр хэлбэл ирээдүйд мөнгөтэй, санхүүгийн баталгаатай амьдрахын тулд өнөөдөр илүү зүйлд зарлага гаргахгүй, сахилга баттай амьдрахыг хэлж байгаа юм.   

Хэмнэсэн мөнгөө автоматаар татуулдаг хуримтлал үүсгэчихвэл нь илүү хялбар шийдэл болдог. 

Бид “Мандал хуримтлал” апплейкшн хэрэглэгчдийнхээ мэдээллийг судлахад өдөр бүр хуримтлалдаа мөнгө нэмдэг эерэг дадалтай хүн хамгийн сайн хуримтлуулагч болдгийг анзаарсан.  

Тиймээс тогтмол орлоготой байхаас үл хамааран хуримтлалаа тогтсон дүнгээр автоматаар татуулах хэрэгтэй гэсэн үг юм. Хэрвээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал танд “Мандал хуримтлал” аппликейшнийг санал болгоё.

Мандал Хуримтлалын цаана хөрөнгө оруулалтын сан, сангийн цаана мэргэжлийн санхүүчид ажилладаг. Доорх линк дээр дараад "Мандал Хуримтлал" апп-аа татаарай. 


App store: https://bit.ly/3T8Epnw

Play store: https://bit.ly/3UqGyMA