Буяндэлгэрийн Мөнхчимэг
02 сарын 28, 2024
Бичлэг үзэх:
Хаврын цагт хоол хүнсний хэрэглээндээ биеийг шимжүүлэх хоол хүнсийг хэрэглэх нь маш чухал. Ялангуяа дотоод галын илч багасдаг учраас дасгал хөдөлгөөн ахиу хийж, шөл устай хоолоо сайн идэх нь чухал. Бид хаврын цагтаа хамгийн тэжээллэг хоол хүнсийг бага хэмжээтэй хэрэглэх ёстой юм.
Биеийг шимжүүлэх идээ ундаа гэвэл уламжлалт хоол юм шүү дээ.
Хоолны дэглэм бүү барь. Сүүлийн үед хүмүүс жингээ хаях зорилгоор шимгүй хүнс хэрэглэж биеэ тамирдуулж, өвчин олж байна. Жишээ нь цаг наргүй ус ууж, хэт их ногоо идэж ядарч туйлдаж байгааг онцлон хэлье.
Хийцтэй цай хүч тамир өгнө. Бүтэн сайн өдөр болгон айлууд ширээ тойрч суугаад хийцтэй цайгаа ууж занших хэрэгтэй. Борц, баншаа хийж хийцтэй цай ууснаар хүүхэд хөгшидгүй хүч тамир авдаг. Монголчууд бид сүүтэй цайгаа олон зуун жил хэрэглэж ирсэн ард түмэн. Хүний биеийг шимжүүлдэг учраас эртнээс сайхан цайг эрхэмлэж ирсэн гэдгийг мартаж болохгүй.
Өөхийг тохирсон хэмжээгээр хэрэглэснээр яс төлждөг. Сүүлийн үед өөхийг муу гэж ярьдаг болжээ. Яг үнэндээ тохирсон хэмжээгээр хэрэглэснээр яс төлжүүлдэг шидтэй гэдгийг бид мартчихсан. Сүүлийн үед дөнгөж 30-аас дээгш насныхан өвдөг тохойгоор хатгалаа, өвдлөө, яс сийрэгжлээ гэж ярьдаг болжээ. Хэрвээ өдөртөө бага зэрэг өөхийг л өдөр тутмын хоолондоо хэрэглээд заншчихвал цагаасаа эрт яс муудахгүй л гэсэн үг.
Хэмжээтэй иддэг хүн урт насална. Гэнэт идвэл гэдсэнд халтай гэж монголчууд ярьдаг. Ямар ч баяр ёслол болж байсан ч хүн идэх ёстой хэмжээндээ л хоолоо идэж сурах ёстой. Сэтгэлийн хөөрлөөр өөрийгөө барьж чадахгүй их идэж уугаад байвал эрхтэн системээ л хямраана.
Зохицох эс зохицох идээ ундаа гэж бий. Тос өөхтэй буузыг майнозтой салаттай хольж идвэл тослог ихдэж хоолны хордлого ч болох аюултай.
Хонины махны шим ба шид. Хонины мах шимтэй. Ялангуяа монголын бэлчээрлэдэг хонь бэлчээрээс шимтэй ургамлыг сорчилж идээшилдэг амьтан. Тэр хэрээрээ шим тэжээлтэй тул хонины махны шимтэй шөлөөр биеэ тэтгэж байгаарай.
Бүү даар. Хаврын салхи хавирга нэвт гэж эртнээс хэлж ирсэн нь учиртай. Гэнэт дулаарч, хүйтэрдэг энэ улиралд эрт нимгэлэх хэрэггүй. Нимгэлэхийн хэрээр өвдөж хямардаг. Энгийн зүйл боловч зөв хувцасласнаар хүн олон өвчнөөс сэргийлдэг юм шүү.Малгай өмссөнөөр чих, шүдний өвчлөлөөс, ороолт ороосноор хамар хоолойн өвчнөөс, урт хормойтой хүрэм өмссөн бөөрний өвчлөлөөс сэргийлнэ гэх мэт олон давуу талтай.
Дасгал хөдөлгөөнөө идэвхжүүл. Урин цагт ирж байгаа учраас өдөртөө явган алхах, өмнөхөөсөө илүү дасгал хөдөлгөөн хийх дээр анхаарах нь чухал. Хүүхдүүдийг харж байхад голдуу гар утсаар л тоглож харагддаг. Үүнийгээ дагаад хөдөлгөөний дутагдалд орчихсон цаашлаад зүрхний хий ихсэж, сэтгэл зүй нь тогтворгүй, нойргүйдэх зэрэг шинэ тэмдэг ихээхэн илэрч байна. Иймээс хүүхэд хөгшидгүй хөдөлгөөнийг эрхэмлээрэй
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [118.241.176.250] ・ 2024.03.03 Хариулах
Энэ эмчид үзүүлэх юмсан гэж боддог нэг үзчихээд дахиж олддоггүй харьцдаггүй гэх юм үнэн болов уу эмчлүүлмээр бна энэ хүнээр
Зочин [202.21.96.110] ・ 2024.03.03 Хариулах
баярлалаа сайхан мэдээлэл
Зочин [66.181.191.118] ・ 2024.03.02 Хариулах
Bayrlalaa
Санал болгох
1 Хөгжилд хөтлөх инженер
2 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
3 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
4 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ
5 Г.Мөнхнасан: Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэснээр урт хугацаандаа цахилгааны төлбөр төлөхгүй байх боломжтой