ВАШИНГТОН. /TASS/. Голаны өндөрлөг дэх тосгоныг “Трампын Өндөрлөг” хэмээн нэрлэхийг Засгийн газар нь дэмжсэнд талархаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израил болон тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд илэрхийлжээ.

“Ерөнхий сайд Б.Нетаньяху болон Израил улсад баярлалаа. Миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Голаны өндөрлөгт Израил хяналт тавих бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тунхаг бичигт Д.Трамп өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр гарын үсэг зурсанд нь талархал болгон Голаны өндөрлөгт шинэ тосгон байгуулж, Д.Трампын нэрээр нэрлэх болно хэмээн Б.Нетаньяху өмнө нь мэдэгдэж байсан. 

Харин Сири төдийгүй Араб, Лалынертөнцийн бусад орон, Орос, Европын улсууд, Герман, Франц зэрэг АНУ-ын холбоотнууд АНУ-ын дангаар гаргасан энэ шийдвэрийг тухайн үед  эсэргүүцэж байсан юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг