Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг 1 дүгээр гудамжинд 4 настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ ойролцоо Сэлэнгэ голын эрэгт тоглож байгаад алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Хүү 3 дугаар сарын 22-ны өдөр алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсан аж. Өчигдөр орон нутаг болон ар гэрийнхний хүсэлтээр эрлийг дахин эхлүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 нохойтой, 1 автомашинтай 06:00 цагт эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн байна.