Барловорлд Монголиа ХХК нь (хуучин нэрээр Вагнер Ази Тоног Төхөөрөмж) Монгол Улсад үйл ажиллагаагаа эрхлэн явуулаад 24 жил болж байна. Бид Монгол Улсын болон олон улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн шаардлагуудыг биелүүлэн ажиллахын зэрэгцээ байгаль хамгаалахтай холбоотой олон улсын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байгаль орчноо хамгаалах үйлсэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг юм.


Олон улсын Эх Дэлхийн Цаг тэмдэглэлт өдөр нь энэ жил 3 дугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа билээ. Дэлхий нийтээрээ байгаль орчноо хайрлаж хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуугарах дуу хоолойн өдөр буюу ЭХ ДЭЛХИЙН ЦАГ-т Барловорлдчууд бид энэ жилээс эхлэн нэгдэн, 3 дугаар сарын 27-ны өдрийн 20:30 – 21:30 цагийн хооронд гэрлээ унтрааж Эх Дэлхийгээ бага ч болов амрааж байна.

Дэлхийн бүх хүмүүсийг нэг өдөр, нэг цагт, нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг цорын ганц хөдөлгөөн болох "ЭХ ДЭЛХИЙН ЦАГ"-т ТА Ч БАС НЭГДЭЭРЭЙ.


Сурталчилгаа