Х.Оргил
12 сарын 03, 2018
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаараа “Говь” ХК-ийн хувьцааг хуваах шийдвэр гаргажээ. Ингэснээр олон нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7,801,125 (долоон сая найман зуун нэг мянга нэг зуун хорин таван) ширхэг хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 780,112,500 (долоон зуун наян сая нэг зуун арван хоёр мянга таван зуун) ширхэг энгийн хувьцаа болгон хуваагдах юм.
Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой юм. Иймд хувьцаа хуваах үйл ажиллагааг ажлын 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Үнэт цаасны цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д тус тус үүрэг болголоо.
Уг шийдвэртэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн тус компанийн арилжааг түр хугацаагаар зогсоолоо.
Монголын хөрөнгийн биржийн топ 20-д багтдаг "Говь" ХК 2018 оны 06 сарын 30-ны байдлаар нийт 16,238 хувьцаа эзэмшигчтэй байна.
Тус компаний нийт хувьцааны 84 хувийг 4 том хувьцаа эзэмшигч Хайд Интер, Эф Си Ай, Таван Богд Трейд, Үлэмж Их компаниуд эзэмшиж байгаа бол 15 хувь нь 17-18 мянган жижиг хувьцаа эзэмшигч нарт байна. Компанийн зах зээлийн үнэлгээ 250 тэрбум төгрөг.
Өнгөрсөн долоо хоногт нийт 1,832 хувьцаа арилжаалсан бөгөөд хаалтын ханш нь 33 мянган төгрөг байжээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.61.51] ・ 2024.09.27 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000