Тогтохбаярын Ариунзаяа
11 сарын 06, 2024
Мөнгө биш цаг зарцуулдаг айлын хүүхдүүд амжилт гаргадаг
Ямар хүүхдүүд хүссэн сургуульдаа тэтгэлэгтэй тэнцэж, гадаадад суралцдаг вэ гэвэл хүмүүс ихэнхдээ мөнгөтэй айлын хүүхдүүд гэж хариулах байх.
Үнэндээ ээж, аав нь анхаарал хандуулж, цаг зарцуулдаг айлын хүүхдүүд л бодит амжилт гаргаж чадна.
Өдөрт 20 минутыг л хүүхдэдээ зориулаад, чанартай, үр дүнтэй ярилцаж чаддаг айлын хүүхдүүд илүү их амжилт гаргадаг гэсэн судалгаа ч бий. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдэдээ цаг гаргаад, тусалж дэмжээд явах хэрэгтэй. Тэгвэл таны хүүхдийн сурлагын амжилт дээшилнэ.
Монгол эцэг, эхчүүдэд байдаг түгээмэл хандлага нь “За хүүхдээ явуулъя”, “Чи сураад аваарай” гэх зэргээр зөвхөн хүүхдэдээ даатгаад, хүүхдийнхээ амыг хараад суудаг гэх үү дээ.
Бичлэг үзэх:
Манай сургуулийн зүгээс хүүхдээ дагуулаад багш, зөвлөхүүдтэй маань биечлэн ирж уулзахыг эцэг, эхчүүддээ санал болгодог.
Хаанаас эхлэхээ бодож цаг алдалгүй, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй
Хүүхэд, эцэг, эхчүүд маань нэг цагийн дотор багш нартай уулзаад, мөн өөрсдөө ч ойлгохгүй байгаа олон зүйлийг зөвлөхүүдээр тайлбарлуулж, эргэлзээгээ гаргадаг.
Түүнчлэн “Gurun Innovation School”-д бүртгүүлээд, хүүхдийнхээ англи хэлний түвшнийг тогтоолгох боломжтой.
Ажиглаад байхад өнөөгийн хүүхдүүд англи хэлний ярианы чадвар, ойр зуур харилцаанд сайн байгаа хэдий ч академик ур чадварт суралцаагүй байдаг.
Тэгэхээр түвшин тогтоох шалгалт өгснөөр бичих, сонсох, дүрмийн аль ур чадвар дээр түлхүү алдаж байгаагаа мэдэж авна. Нэг үгээр одоогийн байгаа нөхцөлөө оношлуулчхаж байгаа хэрэг.
Мөн ганцаарчилсан зөвлөгөө, уулзалтын үеэр гадаадад хэрхэн өндөр тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг тодорхойлж өгч болно.
Ингээд бидэнтэй хийсэн уулзалтын үр дүнд тухайн эцэг, эх, хүүхэд хоорондын ойлголтын зөрүү арилж, гадаадад тэтгэлэгтэй сурах эсвэл шалгалтдаа өндөр оноо авах гэсэн тодорхой зорилготой болж чаддаг.
Гадаадад тэтгэлэгтэй сурмаар байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?
Хүүхэд бүр л ахлах ангиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд суралцъя гэж зорьдог. Гэвч тодорхой сайн чиглүүлээгүйгээс цаг хугацаа алдаж, хүссэн үр дүндээ хүрэхгүй байх нь олон. Тиймээс “Гүрэн” инновацын сургууль гадаадад сурахаар зорьж буй 9-12 дугаар ангийн сурагчдадаа зориулан энэхүү эвентийг зарлаж байна.
Эцэг эх, асран халамжлагчид хүүхдэдээ цаг гаргаж, энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, ойлголтоо нэгтгэж, хамтдаа зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө боловсруулахыг зөвлөж байна.
Арга хэмжээг “Гүрэн” инновацын сургуулийн захирал Б.Даваасүрэн удирдан явуулна.
Хэзээ: 11-р сарын 14
Хаана: МУИС-ийн V байрны ард “Велокс” төвийн 3-р давхарт
Төлбөр: Үнэ төлбөргүй
Үргэлжлэх хугацаа: Хоёр цаг
Холбоо барих дугаар: 7707 1797
Суудлын тоо хязгаартай тул та доорх линкээр орж бүртгэлээ яаралтай баталгаажуулаарай.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/wsahjZrJ9ideY2wBA
Манай “Гүрэн” академи нь Харвард, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг боловсролын байгууллагатай түншийн харилцаатай болж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөрүүдийг Монголд нэвтрүүлсэн туршлагатай хамт олон юм. Түүнчлэн гадаадын их, дээд сургуульд суралцахыг хүсэж буй сурагчдын мэдлэг чадвар, хүсэл сонирхол, санхүүгийн чадавхад нь тохируулсан зөвлөгөөг сүүлийн 9 жилийн турш өгч байна.
Энэхүү эвентэд хүрэлцэн ирснээр та бүхэн:
✅Хэрхэн системтэйгээр өргөдлийн материалаа бэлдэх,
✅Цаг хугацаагаа зөв төлөвлөж, үр дүнтэй ашиглах
✅Тэтгэлэгт хамрагдахад заавал мэдэх ёстой ойлголтууд
✅GAP Year буюу өнжих жил авах
✅Цөм мэдлэгээ бататгаж, цахимаар суралцах чадвар эзэмших талаар ойлголт мэдээлэл авах юм.
Түүнчлэн монгол сурагчид дэлхийн шилдэг хөтөлбөрт цахимаар суралцаж, Америкийн ахлах сургуулийн дипломыг эх орондоо авах боломжийн талаар мэдээлэл хүргэх болно.
11-р сарын 14-нд уулзацгаая.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [139.5.218.37] ・ 6 өдрийн өмнө Хариулах
datatables.net/examples/styling/bootstrap5.html
Зочин [139.5.218.37] ・ 6 өдрийн өмнө Хариулах
vyc
Зочин [202.9.41.17] ・ 26 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/CW5F2E
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй