АНУ-ын H2А, H2B ажлын визийн талаар “Адис” нийгмийн хөгжлийн төвөөс мэдээлэл хийлээ. Тус төв  H2 ажлын визийг гаргаж байгаа албан ёсны ганц байгууллага юм. Тэд хүмүүс ажлын визний талаарх буруу ташаа мэдээлэлд төөрч хохирох үзэгдэл гарч байгаа учраас өнөөдрийн мэдээллийг хийж байна гэлээ.

Адис” нийгмийн хөгжлийн төв АНУ-ын 4 компанитай гэрээ байгуулсан бөгөөд ирж энэ чиглэлээр Лас Вегаст болсон ХАА-н чиглэлийн ажил олгогчдын олон улсын хуралд оролцоод ирсэн аж. 

Бичлэг үзэх:

Монголоос ХАА-н салбарт голдуу ажлын байрны захиалга ирсэн гэв. Энэ чиглэлээр одоогоор 10-аад хүн АНУ руу явуулсан байна. Энэ сард 35 хүн, энэ онд 400-450 ажиллах хүчийг илгээхээр төлөвлөж байна гэлээ. 

ХАА-н салбарт ирсэн ажлын байр нь хоньчин, малчин юм. Эдгээр ажилтныг авахын тулд анхан шатны англи хэлний мэдлэг, мэргэжлээрээ ажилласныг батлах малчны үнэмлэх шаардах аж. "Адис" нийгмийн хөгжлийн төв гэрээ хийсэн 4 компанидаа малчдынхаа CV болон анхны шатны англи хэлтэйгээ батлах видео бичлэг зэрэг материалын илгээх журамтай. Эхний ээлжинд бүртгэл явуулаад тэднээс шалгуурыг хангасан хүмүүстэй холбогдоно гэлээ. Цалингийн хувьд 4-5 сая төгрөг байх бөгөөд 21-ээс дээш насны хөдөлмөрийн насны залуусыг ажилд зуучлах юм байна. Харин материал илгээсний хураамж төлбөр авахгүй, ажилд нь оруулсны дараа зуучлалын хөлсийг авах аж. Гаргах зардалд нь визний цаг юм. Уг зардлыг ажилд орсных нь дараа буцаан олгодог байна6

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна.