Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 15, 2025
Дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг болох HBO Max аравдугаар сарын 15 буюу өнөөдрөөс Ази-Номхон далайн бүсийн 14 улсад гарч эхэлж байна. Энэ удаад нэвтрүүлж буй орнуудын дунд Монгол Улс багтжээ.
Өмнө нь Монголын видео стримингийн зах зээлд Netflix, Amazon Prime Video, Apple TV+ зэрэг дэлхийн тэргүүлэгч платформууд үйл ажиллагаа явуулж байсан бол HBO Max нэмэгдсэнээр өрсөлдөөн эрс ширүүсэж, хэрэглэгчдэд илүү өргөн сонголт бий болж байна.
Монгол дахь HBO Max-ийн ‘Standard’ багц сарын 4.99 ам.доллар (ойролцоогоор 17,900 төгрөг) бөгөөд хэрэглэгчид хоёр төхөөрөмж дээр зэрэг стрим хийх боломжтойгоос гадна Full HD чанартай үйлчилгээ авах нөхцөлтэй. Мөн 30 хүртэлх контентийг татаж, оффлайн горимд үзэх боломжийг олгож байна.
Харин илүү өндөр чанар, уян хатан хэрэглээг хүсэгчдэд зориулсан ‘Premium’ багц нь 7.49 ам.доллар (ойролцоогоор 26,900 төгрөг)-ийн үнэтэй байх ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.