Саруулын Ариунжаргал
05 сарын 23, 2019
НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Америкийн “CNEX Labs” стартап компанийн удирдлага “Huawei” компанийн захирлуудын зөвлөлийн орлогч дарга Сюй Жизюныг худалдааны нууцыг нь хулгайлах зорилгоор хуйвалдсан хэмээн буруутгажээ.
2016-2017 оны хугацаанд SSD дээр мэдээлэл хадгалах технологид нь янз бүрийн арга замаар хяналт тавихыг оролдож байсан хэмээн “Huawei” компанийн удирдлагын гишүүнийг буруутгаж байгаа аж.
Түүнчлэн “CNEX Labs” компанийн үзэж байгаагаар, тэрбээр Хятадын зүүн хэсгийн Фужянь мужид байдаг Сямэний их сургуультай хамтран ажиллажээ. Харин энэ сургуулийн төлөөлөгчид 2017 онд “CNEX” компанийн удирдлагатай холбогдож, шинжлэх ухааны туршилт хийх зориулалттай цахим мэдээлэл зөөвөрлөгч төхөөрөмжийг олгохыг хүсэж байжээ. “CNEX” компани хүсэлтийг хүлээн авч, төхөөрөмжийн талаарх мэдээллийг задруулахгүй байхыг хүссэн байна.
“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, их сургуулийн ажилтнууд “Huawei” компанитай үгсэн тохиролцож, технологийнх нь онцлог шинжүүдийн нууцыг задруулсан аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.